Severity: Warning
Message: file_get_contents(): Filename cannot be empty
Filename: models/Weather_m.php
Line Number: 52
Backtrace:
File: /home/admin/web/erdenenews.mn/application/models/Weather_m.php
Line: 52
Function: file_get_contents
File: /home/admin/web/erdenenews.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 91
Function: get_all_weather
File: /home/admin/web/erdenenews.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct
File: /home/admin/web/erdenenews.mn/public_html/index.php
Line: 144
Function: require_once
Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.
Засгийн газрын энэ сарын 8-ны өдрийн тогтоол, НИТХ-ын 5 дугаар тэмдэглэлээр “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг баримт бичигт нийцүүлэн холбогдох төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэхээр 500 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд 2024 онд багтаан арилжихыг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт зөвшөөрсөн билээ. Нийслэлийн үнэт цаасны хөрөнгийн зарцуулалтыг хянах, үнэт цаасны хүү, үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг нийслэлийн төсөвт тусгахыг даалгасан юм.
Тиймээс Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4-т төсвийн жилийн явцад шинээр бий болсон орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх, 34 дүгээр зүйлийн 34.2.2-т урьдчилан тооцох боломжгүй нөхцөлийн улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл бий болсон гэж заасныг үндэслэн нийслэлийн энэ оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсныг Нийслэлийн ИТХ-ын ХМТ-өөс мэдээлжээ.