Severity: Warning
Message: file_get_contents(): Filename cannot be empty
Filename: models/Weather_m.php
Line Number: 52
Backtrace:
File: /home/admin/web/erdenenews.mn/application/models/Weather_m.php
Line: 52
Function: file_get_contents
File: /home/admin/web/erdenenews.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 91
Function: get_all_weather
File: /home/admin/web/erdenenews.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct
File: /home/admin/web/erdenenews.mn/public_html/index.php
Line: 144
Function: require_once
Аймаг, нийслэлийн байгаль орчны газрын мэргэжилтэн, улсын байцаагчдыг чадавхжуулах сургалтын хүрээнд 21 аймаг, нийслэлийн салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзаж, салбарт тулгамдаж буй асуудлуудаар нээлттэй, ажил хэрэгч ярилцлага өрнүүллээ.
Уулзалтад яамны Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Цогтбаяр нар оролцож, орон нутагт тулгарч буй хүндрэл, хууль эрх зүйн хэрэгжилт, хяналт шалгалтын явц, хүний нөөц, санхүүжилт, мэдээллийн уялдаа холбоо зэрэг олон асуудлаар санал солилцож, албан хаагчдын байр суурь, шүүмжлэл, санал хүсэлтийг сонслоо.
Уулзалтын үеэр орон нутгийн албан хаагчдын төлөөллөөс дэвшүүлсэн асуудал, шийдвэрлэх шаардлагатай саналуудаар нээлттэй хэлэлцэж, бодит хэрэгжилтэд саад болж буй зарим асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцов. Мөн уулзалтаар гарсан асуудлуудыг судалж, шийдвэрлэх чиглэлээр яамны холбогдох газар нэгжүүдэд үүрэг чиглэл өгч ажиллахаар боллоо.


Энэхүү уулзалт нь зөвхөн санал сонссон төдий бус, тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх гарц тодорхойлсон, яам болон орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн үр дүнтэй уулзалт боллоо.
Цаашид салбарын албан хаагчдын санал, бодит хэрэгцээг бодлого, шийдвэрт тогтмол тусгаж, нээлттэй сонсож, хамтран шийдвэрлэдэг арга барилыг бэхжүүлэхэд анхаарч ажиллана.